ГХЯ: Казакстан улсад байгаа Буриад, Халимаг, Тува иргэдийг татаж авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн

ОХУ-д үүссэн нөхцөл байдлаас үүдэн Казакстан улсад очоод буй Буриад, Халимаг, Тува  иргэд Монгол Улсад татан авах хүсэлт ирүүлсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар ГХЯ-аас тодруулахад:  ОХУ-д үүссэн нөхцөл байдлаар үүдэн Казакстанд очсон Тува, Буриад, Халимаг иргэд Монгол улсыг татан авах хүсэлт ирүүлсэн. ГХЯ-аас зардал гаргаж тухайн иргэдийг татан авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн гэв.

Сануулахад: ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр цэргийн дайчилгаа зарласан бөгөөд үүнээс хойш тус улсаас гарах иргэдийн тоо огцом нэмэгдсэн билээ.