АШУҮИС-ийн Төв эмнэлгийн Нярайн скрининг оношилгооны төвийн нээлт боллоо

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Төв эмнэлгийн Нярайн скрининг оношилгооны төвийн нээлт өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд АШУҮИС-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар болон албаны бусад хүн оролцлоо.

Олон улсын жишгийн дагуу нярайн скрининг шинжилгээнд төрсөн нярай бүрийг 100 хувь хамруулсан тохиолдолд жил тутамд 350-400 орчим хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс сэргийлж, тэдний гэр бүлд чанартай амьдралыг бий болгох зэрэг олон боломж бүрдэх юм.