Сирит холер өвчин гарч, хоёр хүн нас баржээ

Сирийн баруун хойд хэсэгт холер өвчнөөр хоёр хүн нас баржээ. Тус бүс нутагт өнгөрсөн сард газар хөдлөж олон тооны барилга нурж, олон хүн амиа алдан, гэмтэж бэртсэн. Орон гэргүй болсон иргэдийг төрийн бус байгууллагуудаас гаргасан түр хоргодох байранд байрлуулж байжээ. Түр хоргодох байрны орчин нөхцөл, чийглэг халуун цаг агаар, цэвэр усны хомсдол зэргээс үүдэн холер өвчин дэгдсэн байна.