- Оюутолгойн гүний уурхайн нээлт болж байна. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Eрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмоос гадна албаны бусад хүмүүс оролцож байна.
Оюутолгой нь дэлхийн зэсийн дөрвөн том ордын нэг. Зуун жилийн нөөцтэй тус ордын гүний уурхай ашиглалтад орсноор олборлолт нь гурав дахин, борлуулалт нь тав дахин өснө гэсэн урьдчилсан тооцоо бий.
Нээлтийн үеэр Монгол Улсын Eрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Оюу Толгой төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, өнөөдөр хөрөнгө оруулагч талтай Зэс баяжуулах, зэсийн эцсийн бүтээгдэхүүн Монгол Улсад үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурна гэв.
Гэрэл зургийг Ч.Ганбат