ГЕГ: Иргэний мэргэжлийн камерын иж бүрдэлд Чингис Хаан нисэх буудлын аюулгүй байдлын газраас шалгалт хийсэн байсан

Цахим орчин болон зарим мэдээллийн хэрэгслүүдээр иргэний мэргэжлийн камерын иж бүрдлийг хяналт, шалгалтын рентгенд эвдсэн гэх мэдээлэл түгсэн.

Тэгвэл энэ талаар Гаалийн байгууллагаас тодруулахад “Уг иргэн Монголоос гарч яваа чиглэлд ачаа, тээшээ шалгуулахаар явсан юм билээ. Нисэх буудлын рентген зурвас дээр гаалийн байгууллага ч, Нисэхийн буудлын аюулгүй байдлын газар ч хяналт шалгалт хийдэг. Уг иргэний ачаа, тээш дээр гаалийн хяналт шалгалт биш Чингис Хаан нисэх буудлын аюулгүй байдлын газраас шалгалт хийсэн байсан. Тиймээс Чингис хаан нисэх буудлын аюулгүй байдлын газраас тодруулсан нь зүйтэй байх” гэлээ.