Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөл нарын шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг товлогдлоо

УБТЗ-ынБаянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагт товлогдсон байна.

Сануулахад; УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан.

Түүнийг цагдан хорьж шалгаж байгаа бөгөөд прокуророос хэргийг С.Батдөл нарын дээрх хүмүүст холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд хүргүүлсэн билээ.