Америкийн цэргийн онгоц сүйрчээ

АНУ-ын Агаарын цэргийн хүчний онгоц Газрын дундад тэнгисийн дорнод хэсэгт сүйрчээ.  Тус онгоц Газрын дундад тэнгист сургалт бэлтгэл хийх үедээ сүйрсэн бөгөөд сүйрлийн шалтгааны талаарх мэдээлэл гараагүй байгаа юм. Энэ сүйрлийн улмаас таван нисгэгч амиа алджээ.

Амиа алдсан нисгэгчдийн ар гэрийнхнийг нь хүндэтгэн үзэх үүднээс экипажийн талаарх мэдээллийг өгөх боломжгүй гэж АНУ-ын Зэвсэгт хүчин онцолжээ.