Ц.Сандуй нарын хэргийг прокурорт шилжүүлсэн ч таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ

НИТХ-ын тэргүүлэгч асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх дөнгөж сая шийдлээ. Тодруулбал,өнгөрсөн аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалаа. Улмаар Ц.Сандуй, А.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээсэн байна.