Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өнөөдөр (2021.06.15) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ мэдээллийнхээ эхэнд иргэддээ Covid-19 цар тахал болохыг хэлээд, зүгээр ханиад хэмээн бусдын төөрөгдүүлэх оролдлогод автахгүй байхыг анхаарууллаа. Өдөрт бүртгэгдэж буй өвчлөлд хүүхдийн өвчлөл өндөр байгааг онцлоод, хүүхдээ дагуулж гадуур, олон нийтийн газраар явахгүй байхыг мөн анхааруулав.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11153 сорьцод шинжилгээ хийхэд 2386 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, тоглоомыг нь давс, содатай усаар угаах, айлд зочлохгүй байх, 5-аас дээш хүүхдийг тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг ЭМЯ-наас сануулав.
Халдварт өртсөн хүүхдүүдийг насны байдлаар авч үзвэл:
0-4 насны – 118
5-9 насны – 201
10-14 насны – 198
18-24 насны – 101 хүүхэд тус тус халдвар авсан байна.