Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд энэ сарын 16-ны өдрийн байдлаар 18-аас дээш насны иргэдийн 101 хувь буюу 964.585 нь дархжлаажуулалтын I тунд, 89 хувь буюу 848.325 нь II тунд хамрагдаад байна.
Зөвхөн өчигдөр гэхэд Улаанбаатар хотод I тунд 1166, II тунд 2764, нийт 3930 иргэнийг хамруулжээ. Мөн өнөөдөр нийслэлд явуулын 8, суурин 29 цэгт 53 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4337 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн бөгөөд дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.