Сангийн сайд Б.Жавхлан МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан цар тахлын үед МУ-ын засгийн газраас авч хэрэгжүүлж байсан хөнгөлөлтүүдийг зогсоохоо мэдэгдсэн. Тодруулбал дараах хөнгөлөлтүүдийг ирэх сарын нэгнээс зогсоохоо мэдэгдсэн.
ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЗОГСОХ ДОЛООН ТӨРЛИЙН ХӨНГӨЛӨЛТ, АРГА ХЭМЖЭЭ
-2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл айл өрх, зарим аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцна.
-2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд, уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлнө.2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор импортоор орж ирэх бүх хүнсний будаа, ургамлын тос, өвлийг давахад шаардлагатай өвс, мал амьтны тэжээл, тэжээлийн үр, хүнсний буудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортын барааны гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх,
-2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл ББСБ, Хадгаламж зээлийн хоршооноос иргэн, аж ахуйн нэгжид олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэн тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт учруулахгүйгээр зээлдэгчийн төлбөрийн чадварт нийцүүлэн, гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахтай холбоотой зохицуулалт хийх зэрэг долоон төрлийн хөнгөлөлт зогсоно.
-2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл ногдуулж тайлагнасан ч хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж байгууллагыг алданги торгуулиас чөлөөлнө.
-2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл худалдааны төв болон үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээсэлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон түрээсийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хувь хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах,
-2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл төрөөс хэрэгжүүлж байгаа ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах, ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах,
Харин хүүхдийн мөнгийг зогсоох уу, үргэлжлүүлэн олгох уу гэдгийг МУ-ын Ерөнхийлөгчийг тангаргаа өргөсний дараа ҮАБ-ын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэхээр болсон. Тодруулбал МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар хүүхдийн мөнгийг үргэлжүүлэн олгох эсэхийг шийдвэрлэнэ гэсэн үг.
МУ-ын Ерөнхийлөгч ирэх Баасан гарагт тангараг өргөх бөгөөд түүний дараа ҮАБ-ын зөвлөл хуралдах юм. Цар тахал өдрөөс өдөрт нэмэгдэж МУ дэлхийд халдварын тоогоор тэргүүлж байгаа энэ үед дээрх хөнгөлөлтүүдийг зогсоож байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа. Хүүхдийн мөнгийг ч гэсэн олгох байх гэсэн иргэдийн хүлээлт байгаа юм. Тэгэхээр ирэх долоо хоногт хүүхдийн мөнгө олгох эсэх нь шийдэгдэнэ.