Халдварын тоо ихэсч байгаатай холбогдуулан эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгааг албаны хүмүүс мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөнөөр эмнэлгийн орны хүрэлцээний асуудлыг авч хэлэлцжээ. Хуралдаанд Улаанбаатар хотын төвийн бүсийн 6 дүүргийн удирдлагууд биеэр болон бусад хэлтэс албадын удирдлагууд цахимаар оролцсон байна.
Зөвлөгөөнөөр хотын захиргааны шинэ байрыг коронавирусийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, ор дэлгэлт яаралтай хийхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгожээ.