Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.6.23)-ийн хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар хориглосон аж ахуй нэгжүүдийн асуудлыг хэлэлцэж, хугацааг сунгах эсэхийг шийдэх юм.
Засгийн газрын 118-р тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгасан. Түүнчлэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын танхимын болон гадна талбайн үйлчилгээг зургадугаар сарын 17-ноос долоо хоногийн хугацаатай түр хориглосон. Мөн амралт, жуулчны газрын үйл ажиллагааг мөн хугацаагаар хязгаарласан билээ. Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоосон билээ.