Увс аймгийн Ховд сумын иргэн 46 настай, эрэгтэй зургадугаар сарын 14-нд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сураггүй алга болжээ. Сураггүй болсон иргэний талаар зургадугаар сарын 17-нд тус сумын Цагдаагийн хэлтэст мэдэгдсэн бөгөөд тухайн өдрөөс эхлэн 21-ныг хүртэл сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “Ховд” голын хөвөө, “Бэлчир” зэрэг газарт мотоциклоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж. Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид өчигдөр /2021.06.22/ өдөр очсон боловч үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тул өнөөдөр /2021.06.23/ эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.