Энэ сарын 29-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 366 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 221 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 8, орон нутагт хоёр хүн гэмтсэн бөгөөд хүүхэд гэмтсэн хоёр осол бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 58, орон нутагт 38 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Иймд жолооч, зорчигч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй хандан соёлтой оролцох,