Хурдан морьны уралдаан нь хүүхдийн аюултай хөдөлмөр буюу хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн нэг хэмээн унаач хүүхдүүдийн төлөө МУ-ын ЗГ-ыг шүүхэд өгөөд байгаа “Лантуун дохио” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан өөрийн твиттерт нэгэн ноцтой мэдээллийг нийтэлсэн байна.
Ч.Ганжавхлангийн хувьд ЗГ нь наадам зохион байгуулж морь уралдуулах гэж байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж, амь насанд нь аюул учруулж байна хэмээн үзэж буй юм.
Тэрээр “Өчигдөр төв аймагт болсон сунгааны үеэр долоон хүүхэд бэртэж, нэг хүүхэд тэнгэр болжээ. 30 жип, 100 морь давхиж явна лээ, бичлэг бий. Багтраад дэлбэрэхийг хүснэ!!! #амиарнаадахгүй, #төрөөс хүүхдээ хамгаалъя’ хэмээн бичжээ.
Хүний эрхийн үндэсний комиссоос ч сунгааны үеэр 12 настай хүүхэд амиа алдсан талаар мэдээлж, унаач хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар шат шатны байгууллагуудад мэдэгдэл хүргүүлээд байгаа билээ.