Нийслэлийн 18 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна.
Дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр долоодугаар сарын 26-нд явуулахаар товлоод байна.
Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 07 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим системээр гаргах аж.