УОК-оос Үндэсний баяр наадмыг цуцлах саналыг ЗГ-т өчигдөр хүргүүлсэн. Тэгвэл ЗГ уг асуудлыг өнөөдөр хэлэлцэж Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Мөн иргэдийг 9 хоног амраах шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Төв талбайд уяачид наадам хий хэмээн морьтойгоо жагсаж байгаа билээ. Гэвч цар тахал өдрөөс өдөрт нэмэгдэж эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болж буйгаа мэдэгдэж буй учир ЗГ-аас Үндэсний баяр наадмыг ийнхүү цуцлах шийдвэрийг гаргасан байна.