Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /2021.07.02/

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас Үндэсний их баяр наадмыг цуцлах, хойшлуулах эсэх асуудлаар хэлэлцэж гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ШИЙДВЭРҮҮД:

Нэг: Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг гаргалаа.

Хоёр: Цар тахлын нөхцөл байдалтайгаар холбоотойгоор Алтанбулаг боомтын зорчигч тээврийн үйл ажиллагааг долдугаар сарын 31 хүртэл түр зогсоохоор боллоо. Харин ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.

Гурав: Наадам зохион байгуулах байсантай холбоотой төсвийг эрүүл мэндийн салбарт шилжүүлнэ.

Дөрөв: Орон нутгийн бүх наадмыг нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Тав: Үндэсний их баяр наадмын үеэрх ажлын өдийг амралтын өдөрт шилжүүлж, 9 хоног амрах Засгийн газрын өмнөх шийдвэр хэвээр байна.