“АстраЗенека” вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд гурав дахь тун хийж эхэллээ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар хариу арга хэмжээний буюу онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад “АстраЗенека” вакцины гурав дахь тунг хийж эхэлсэн. Тэгвэл өчигдрөөс “АстраЗенека” вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан иргэдэд гурав дахь буюу дархлаа сэргээн тун хийж эхлээд байна.

Иргэдэд сайн дурын үндсэн дээр энэхүү гурав дахь тунг хийх бөгөөд наймдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм. Нэмэлт тун хийлгэхийг хүссэн иргэн өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС