Наймдугаар сарын 26-ны өдөр Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудал орчимд халдлага үйлдэгдсэний улмаас олон хүн амиа алдсаны дотор Америкийн цэргүүд ч байсан талаар бид мэдээлсэн.
Халдлагын улмаас Америкийн 12 цэрэг амиа алдсан гэж АНУ мэдэгдсэн бөгөөд Кабулд болсон энэхүү эмгэнэлт хэргийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх үүднээс АНУ-ын төрийн байгууллагууд төдийгүй бусад орнууд дахь Америкийн дипломат төлөөлөгчдийн газрууд дээрх төрийн далбааг бөхийлгөжээ. Энэ нь “утга учиргүй хүчирхийллийн золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байгаа” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ.