Өнөөдөр Үндсэн хуулийн 30 жилийн ойн хүрээнд Төрийн ордонд зарим үйл ажиллагааг зохион байгуулах урьдчилсан тов гараад байсан юм. Гэсэн ч төрийн ордонд нэвтэрсэн 300 хүнээс шинжилгээ авахад 60 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Иймд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан Үндсэн хуулийн хэлэлцүүлэг зэргийг цуцалж цахимаар явуулахаар болжээ.