Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2089 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1373 нь Улаанбаатар хотод, 706 нь орон нутагт байна.
Одоогоор 11573 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 2121, жирэмсэн эх 1242 байна. Гэрийн хяналтад 54136 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.