Дуучин Б.Ангирмаа МУУГЗ цол хүртэнэ

Дуучин Б.Ангирмааг бид Хөгжмийн зохиолч Б.Долгион, Киви хамтлагаар овоглож мэднэ. Тэгвэл түүнийг 1993 онд анх Драмын театрт Хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзунтай хамт тоглолт хийж эхэлснийг тэр болгон мэдэхгүй байх. Олон сайхан уянгалаг дуугаараа сонсогч олны сонорыг мялаасан тэрээр Бар жилийн босгон дээр хөдөлмөрөө үнэлүүлж Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулахаар болжээ.

Шинэ залуу уран бүтээлчдийг үргэлж дэмжин ирсэн Б.Ангирмаад МУУГЗ хэмээх нэр хүндтэй төрийн дээд одон медаль хүртэж байгаад нь сонсогч олных нь өмнөөс халуун баяр хүргэе. Урлагийн Янжинлхам бурхан ивээж байх болтугай.

Т.Түвшин