Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын амралтын өдрүүдээр ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гарлаа.
2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 20:00 цагаас 2022 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хороод, дэргэдэх хэлтэс албадад ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрээр томилогдсон ажилтнууд хуваарийн дагуу ажиллах юм.
Мөн гамшгаас хамгаалах мэргэжлийн албад, томилгоот аж ахуйн нэгж, байгууллага, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, ХҮТ-5, ХҮТ-8 “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний харьяа Зүүн түгээх төв, Аврах, гал унтраах 34, 74 дүгээр ангиуд гамшиг ослын үед ажиллах бэлтгэлийг хангуулж, байнгын бэлэн байдалд ажиллахыг даалгалаа.
Ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр болон Онцгой комиссын гишүүд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хэлтэс, албадын дарга, захирал, эрхлэгч нар гар утсаа байнга нээлттэй байлгаж, шаардлагатай тохиолдолд Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005, дүүргийн Шуурхай штабын 70070117 дугааруудад мэдээлэл хүргэж ажиллана.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар