Хөрөнгө орлогын мэдүүлгээ хангалтгүй өгсөн төрийн байгууллагуудыг АТГ-аас зарлалаа

Авлигын эсрэг хуульд зааснаар Төрийн албан хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хө­рөнгө орлогоо мэдүүлэх ёс­­­той билээ. Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхөд 4 хоног үлдээд бөгөөд 93 хувьтай явж байгаа юм байна. Гэвч хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхгүй байгаа нэр бүхий байгууллагуудыг АТГ-аас зарлалаа.

Үүнд:

  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Эрүүл мэндийн яам
  • Ашигт малтмал, газрын тосны газар
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
  • “Эрдэнэс Монгол’ ХХК
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар
  • Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар
  • Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Д.Гэрэлээ