Улаанбаатар хотын түгжрэлд хамгийн их нөлөөлдөг Их тойруу болон Яармаг дахь төрийн болон хувийн хэвшлийн 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, энэ сарын 21- нээс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл энэ талаар Нийслэлийн хэвлэл мэдээллийн алба хамгийн их түгжрэл үүсдэг дээрх замуудын ачаалал буурсан эсэх талаарх мэдээллийг замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын төвөөс шууд дамжуулж байна.