Б.Энхбаяр: Үндсэн хуулийн байгууллагыг дотор нь ахмадын, залуучуудын, эмэгтэйчүүдийн гэж хувааж яах гээд байгаа юм бэ

Шүүхийн ахмадуудын холбоо байгуулагдаж анхдугаар хурлаа энэ сарын 21-нд хийсэн. Хурлаар холбооны даргыг томилж, бүтэц, зохион байгуулалтаа хэлэлцэж зарим ахмадуудад буцалтгүй тусламж олгох зэрэг асуудлыг хэлэлцэж  батласан юм.

Тэгвэл уг холбоог шаардлагагүй хэмээн УИХ-ын гишүүн, хуульч Б.Энхбаяр үзэж буй аж. Тэрээр “Шүүхийн ахмадуудын холбоо байгууллаа гээд Шүүхийн Ерөнхий зөвлөл мэдээлцэн ч байх шиг. Үндсэн хуулийн байгууллагыг одоо дотор нь ахмадын, залуучуудын, эмэгтэйчүүдийн гэж хувааж яах гээд байгаан. Өөрт таалагдаагүй юмаа “Шүүхийн ахмадууд” ингэж үзэж байна гэж улс төр л хийх гээд?!” гэв

Д.Гэрэлээ