Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 497 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 257 Улаанбаатарт, 240 орон нутагт бүртгэгдэв.
Мөн хугацаанд халдварын улмаас 2 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2091 болж байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3238 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 894 хүний биеийн байдал хөнгөн бол 45 хүн нэн хүнд байна.