Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж ял оноосон гэх хэрэгт холбогдоод буй Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга О.Бархасбадийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн боловч энэ сарын 23-ныг хүртэл хойшилсон байна.
Учир нь Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга О.Бархасбадь нэмж өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүх ийнхүү хангаж шийдвэр гаргасан байна.
Д.Гэрэлээ