Латин Америк тивийн хамгийн том улс болох 200 сая хүн амтай Бразил улс ОХУ-д тавьж буй хоригт нэгдэхээс татгалзсан байна
Өчигдөр тус улсын ерөнхийлөгч Ж.Болсонара ‘Украинчууд улсынхаа хувь заяаг хошин шогийн жүжигчинд даатгасан нь алдаа болсон’ гэж мэдэгдлээ. 200 сая хүн амтай том зах зээлтэй Бразил улс ОХУ-ыг дэмжиж байна гэдэг нь АНУ-ын хувьд маш муу мэдээ юм. ОХУ олон улсын төлбөр тооцооны SWIFT системээс хасагдсан ч Хятадтай юаниар, Бразилтай реалаар, Энэтхэгтэй рупигээр худалдаагаа үргэлжлүүлэх нь тодорхой болов. Бразил, Орос, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг дэлхийн том, нөлөөтэй эдийн засгуудыг нэгтгэсэн БРИКС байгууллага тусдаа төлбөрийн системтэй болох асуудал яригдаж байгаа бөгөөд энэ ажлаа шуурхайлах нь тодорхой болж байх шиг байна.