Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.
Үүний дагуу өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны лхагва гарагт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан газар хөдлөлтийн талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт дадлага, зөвлөгөө, зөвлөмжийг иргэдэд өгч, таниулах ажлыг зохион байгуулж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.