НЗДТГ-аас явуулсан судалгаагаар автомашин ачилтын төлбөрийг 100.000 төгрөг болгохыг иргэд дэмжсэн. Үүнийг үндэслэн ачилтын төлбөрийг нэмэгдүүлэх саналыг НИТХ-д хүргүүлж, өнөөдөр/2022.03.24/ хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм. Гэвч НИТХ-ын дарга Б.Батбаясгалан уг саналыг өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хасч, эргүүлэн татжээ.
НЗДТГ-аас хүргүүлсэн саналаар Улаанбаатар хот дахь авто зогсоолыг гурван бүсчлэлд хувааж, бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөрийг ялгавартай тогтооно. Ингэхдээ нэг цагийн зогсоолын төлбөрт 1000-2000 төгрөг төлдөг бол авто зогсоол ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосны дараа 2000-3000 төгрөг төлдөг болгоно. Авто зогсоолын төлбөрийг нэмбэл иргэд төлбөр өндөртэй бүсэд хувийн автомашинаа унах нь багасахаас гадна зогсоолд машинаа удаан хугацаагаар тавих нь буурна гэдэг мэдээллийг өгч байв.
Д.Гэрэлээ