УБТЗ, МТЗ хамтран барьсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн Цогтцэций өртөөнд өнгөрсөн 3-р сарын 27-ны өдөр сэлгээ хийж байсан 33 вагоноос хоппер вагоны дугуй замаас гарч унаж осолдсон.
Бүхэл бүтэн вагон унасан осол болчихоод байхад Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга нь урьдчилаад хохирол багатай, осол биш гологдол гэж тооцно гээд мэдэгдчихсэн. Аль хэдийн гологдол гээд тооцчихсон хэрнээ шалтгаан нөхцлийг 7-14 хоногийн дараа гарна гээд байдаг.
УБТЗ-ын шинэ удирдлагууд албан тушаалаа аваад удаагүй байхад нь ийм үйл явдал болсон болохоор асуудлыг дэврээлгүй гологдол гэж тооцсон нь ойлгомжтой. Уг нь цагтаа яг энэ говь нутагт яг ийм вагон унасан шалтгаанаар салбарын сайд нь хүртэл огцорч байсан түүхтэй юм шүү дээ. Гол нь та нар, хөөрхий хичнээн төмөр замчны цалингаар туг тахиж өөрсдийгөө хамгаалсан юм бол доо. Яс юман дээр ямар ч дарга хариуцлага тооцуулаагүй бга шүү.
Н.Уранзаяа