Засгийн газар үнэ тогтворжуулах хуулийн төсөл өргөн барина

Засгийн газар өнөөдөр (2022.04.04)  16 цагт ээлжит бусаар хуралдахаар болжээ. Өнөөдрийн хуралдаанаар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэнэ. Улмаар Засгийн газраас хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барих юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Засгийн газар мах, гурил, үнийн өсөлтөд ийн анхаарал хандуулахаар болжээ.

Д.Гэрэлээ