Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 12 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 10 нь Улаанбаатар хотод, 2 нь орон нутагт байна.
Одоогоор 172 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 11, жирэмсэн эх 2 байна. Гэрийн хяналтад 547 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.