2019 онд татан буугдсан Капитал банкинд нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын 136.1 тэрбум төгрөг нийтдээ 240.3 тэрбум төгрөг байршиж байв.
Капитал банкны эрх хүлээн авагчаас НДС-гийн нэхэмжилсэн өр төлбөрт 8.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 25.1 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээн аваад байна. Нийтдээ 33.4 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулж, өнөөдрийн байдлаар үлдэгдэл 70.8 тэрбум төгрөг байгаа аж.
Харин иЭрүүл даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт 8.4 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 47.2 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээн авч, нийт 55.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулж, өнөөдрийн байдлаар 80.5 тэрбум төгрөгийн үлдэгдэл үлджээ.
Одоогоор дээрх сангуудын үлдэгдэл мөнгийг хэрхэн барагдуулах талаар мэдээлэл байхгүй байна.
Д.Гэрэлээ