АНУ-д халдлагын улмаас 10 хүн амиа алджээ

Тавдугаар сарын 14-ний өдөр АНУ-ын Нью-Йорк мужийн Буффало хотод халдлага болжээ. Зэвсэглэсэн этгээд супермаркетын үйлчлүүлэгчид рүү буудсаны улмаас 10 хүн амиа алдаж, гурван хүн шархадсан байна.

Энэ хэрэгт сэжигтнээр 18 настай Пейтрон Гендроныг татжээ. Тэрээр коллежийн оюутан аж. NBC агентлагийн мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээдийн халдсан хүмүүс бараг бүгдээрээ өнгөт арьстан байсан бөгөөд цагдаагийнхан энэ хэргийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс үүдэлтэй гэмт хэрэг хэмээн шалгаж эхэлжээ.