Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан оролцжээ.
Дунд орлоготой өрхийг орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг тэлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах олон талын ач холбогдолтой Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар 2013 оноос Монгол банкаар дамжуулан хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 6 орчим их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. Гэвч тус хөтөлбөрөөс МИК ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөс сар бүр хувь авч, зөвхөн 2014-2018 онд 282 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, 2019 оноос хойш тайлангаа ил тод гаргаж өгөөгүй зэрэг асуудлууд байгаа тухай Шадар Сайд С.Амарсайхан сүүлийн хөндөн ярьж байгаа билээ.
Ингэхдээ тэрээр иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр цааш үргэлжлэх ёстой. Энэ нь иргэдийн тавтай тухтай амьдрах баталгаа. Тиймээс анх Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас 2010 онд иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдлыг хангах, амьжиргааг дээшлүүлэх, агаарын бохирлыг бууруулах, хотжилтыг шинэ түвшинд гаргах, хөгжүүлэх зорилготой байсан.
Ингэхдээ үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь зах зээлийг хөгжүүлэх замаар ипотекийн тогтолцоог боловсронгуй болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг нь багасгах, санхүүгийн хямд эх үүсвэрээр иргэдийг байртай болгох хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн.
Харамсалтай нь энэ МИК гэдэг компани иргэдийн нуруун дээр маш их ачаа үүрүүлж, айл өрхийн данснаас мөнгө хулгайлдаг болсон. Жишээ нь 800 мянган төгрөгийн төлбөр төлдөг айлын 300 мянган тухайн МИК компаний ашиг болж ордог.
Тиймээс иргэдийг бага хүүтэй мөнгөөр байртай болгох анх хөтөлбөр зорилготойгоо нийцэх ёстой хэмээн ярьжээ.
Түүний яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эх сурвалж: МҮОНРТ