Нийслэлийн прокурор асан Б.Баярмагнай, Улсын арслан Ц.Содномдорж нар Сингапур улсад казино тоглож байгаад гэмт хэрэгт холбогдон саатуулагдсан талаар бид мэдээлсэн.
Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа өнөөдөр дуусчээ. Мөрдөн байцаалтын явцад нийслэлийн прокурор асан Б.Баярмагнай гэм буруутай болох нь тогтоогдож, хэрэг нь өнөөдөр шүүхэд шилжсэн бол Улсын арслан Ц.Содномдоржийн хувьд гэм буруу тогтоогдоогүй хэмээн албан бус эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар бид ГХЯ-наас тодруулахад “Монгол улсын хоёр иргэн Сингапурт Казино тоглож байгаад гэмт хэрэгт холбогдсон асуудал гарсан. Бид хуулийн туслалцаа үзүүлсэн. Хэрэгт холбогдсон нэг иргэний шүүх хурлын тов тодорхойгүй байна’ гэлээ.
Х.Тулга