Эм Ди Си Пи компани БНХАУ-руу мах экспорлох эрхгүй

Нэгүүн.мн сайт Эмээлт дахь махны үйлдвэрүүд муудсан маханд химийн бодис хольж амт, үнэрийг нь дарж худалдан борлуулдаг байсныг нь ил болгоод буй.

Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг Эм Ди Си Пи компани химийн аргаар амт, үнэрийг нь дарсан махаа БНХАУ-руу экспортолдог гэх мэдээлэл өгсөн.

Гэвч БНХАУ-руу дулааны аргаар мах боловсруулж гаргах зөвшөөрлийг доорх 15  аж ахуй нэгжид ХХААХҮЯ  олгосон байна.

Муудсан махыг химийн бодист оруулж үнэр, амтыг нь дарж улмаар БНХАУ-руу гаргадаг гэх Эм Ди Си Пи компаний нэр дээрх жагсаалтад байхгүй байна..

Тэгвэл дээрх компани химийн аргаар амт үнэрийг нь дарсан махаа Улаанбаатар хотын иргэдэд зарж борлуулж байсан байхыг үгүйсгэх аргагүй  аж.

Тус компанид зөрчлийн, эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж байгаа билээ.

Түүнчлэн 134 тонн 1,6 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий махны эзэн холбогдогч нь олдохгүй байгаа юм. Тухайн махыг БНХАУ-руу экспортлох эрхтэй ХКҮ компанийх байж магадгүй нөхцөл тогтоогдсон ч тухайн компани “Энэ манай мах биш. Манай хаяг, шошгыг хууль бусаар хэрэглэсэн байна” гэсэн гомдол Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар гаргасныг шалгаж байгаа аж.

Д.Гэрэлээ