Топ модель Н.Сарнай “Алдарт эх” одонгоор энгэрээ мялаажээ

“Гоёл-2019” наадмын топ модель Н.Сарнай “Алдарт эх” одонгоор энгэрээ мялаажээ. 2020 онд хоёр ихэр бага охиноо өлгийдөн авсан тэрбээр энэ жил МУ-ын Ерөнхийлөгч У_Хүрэлсүхээс  “Алдарт эх” одонгоо хүлээн авчээ. Н.Сарнай загвар өмсөхөөс гадна ТВ9 телевизэд хөтлөгчөөр ажиллаж байсан билээ.

12 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн Н.Сарнай одоо ч “Монгол модель’ агентлагт харьяалагддаг байна. Түүний гэр бүлийн хүнийг Б.Азжаргал гэдэг бөгөөд төрийн албан хаагч, мөн загвар өмсөгч юм.

Т.Түвшин