“БНСУ-ын Жэжүд аялахаар очсон 23 монгол иргэнээс холбоо тасарсан, тус иргэдийг хайж байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл уг мэдээлэл үнэн эсэх талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодрууллаа.
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “БНСУ-ын талаас албан ёсоор манай улсад мэдэгдэл ирүүлээгүй байна. Монгол Улсын иргэд Жэжүд нэг сарын хугацаатай визгүй зорчих эрхтэй. Тус иргэд зургаадугаар сарын 22-нд Жэжүд очсон бөгөөд визний хугацаа нь долдугаар сарын 21-нд дуусна. Тиймээс тус иргэдийг визний зөрчилтэй гэж үзэхгүй.
Долдугаар сарын 9,14-нд Жэжүгээс Монгол руу нислэгтэй. Тиймээс тус нислэгээр ирнэ гэж найдаж байна” гэж мэдээллээ.