Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар 2020 оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох асуудал шийдэгдсэн үү. Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг суулгасан уу?
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт: Хүсэлт гаргасан хүүхэд бүрт гаргана гэсэн шийдвэр гаргасан учраас холбогдох яамд тооцооллоо гаргасан. Ирэх жилийн төсөвт мөнгө нь суусан. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгоно.