Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.11.09/ үргэлжилж байна.
Өнөөдөр:
• Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
• Зөвшөөрлийн тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, давхардал, зөрчлийг арилгах хуулийн төслүүд,
• Төр засгийн нийтлэг үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээ,
• Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийн талаар,
• Нийтийн тээврийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Засгийн газраас гаргасан шийдвэрийг 14.00 цагт танилцуулахаар болжээ.