Залуус авлигын эсрэг сайн туршлагыг хэлэлцэнэ

Авлигатай тэмцэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, шинэ-залуу үеийн хандлагыг эерэг өөрчлөлт рүү чиглүүлэх, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих зорилгоор “Авлигын эсрэг 2019” чуулган зохион байгуулна.

Чуулган энэ сарын 30-ны 11:00 цагаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхлэх юм байна.Чуулганаар шударга ирээдүй бий болгохыг хүссэн эрч хүчтэй, асуудлын шийдлийг олох хүсэлтэй залуучууд цуглан, зөв засаглал, шуурхай үйлчилгээ, дижитал гарц, олон нийт, тэр дундаа залуучуудын оролцооны талаар санал туршлагаа солилцоно.

Чуулганаар цаг шаарддаг, олон шат дамжлагатай, дараалал үүсгэн чирэгдүүлдэг, хүнд сурталтай уламжлалт үйлчилгээг дэвшилтэт шинэ технологи ашиглан үйлчилгээнд нэвтрүүлсэн ДИЖИТАЛ шилжилт, өөрчлөх боломж болон ЦАХИМ шийдлийг танилцуулах юм.

Чуулганы хөтөлбөр:

Нээлт 12:35 – 12:50

“Цахим эрин ба Монгол Улс: Өнөөдөр, маргааш…” С.Тэнгис – “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн менежер

12:50 – 13:05

“Блокчэйн, хиймэл оюун ухааны технологи: Авлигын тогтолцооны эсрэг” Г.Лхамсүрэн – ICT групп компанийн гүйцэтгэх зах

13:05 – 13:20

“Технологи ба дижитал эдийн засаг” Г.Зориг – ШУТИС-ийн профессор, доктор (Ph.D)

13:20 – 13:35

“Хөрөнгийн зах авлигын эсрэг механизм болох нь” Ө.Ганзориг – Мандал даатгалын ТУЗ-ийн дарга

13:35 – 13:50

“Төрийн байгууллагуудын цахим ил тод байдлын индекс” Н.Минжирмаа – IRIM хараат бус судалгааны хүрээлэнгийн үйл ажиллага

13:50 – 14:05

“Монголын анхны робот хуульч Агирэ“ Ж.Майзориг – “ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН-ийн удирдах партнер, хуульч

14:05 – 14:25

Хэлэлцүүлэг

14:25 – 14:50

Цайны завсарлага, чөлөөт ярилцлага, үзэсгэлэнтэй танилцах цаг

14:50 – 14:55

Урлагийн үзүүлбэр

14:55 – 15:10

“Нийгмийн эгэх хариуцлага: Иргэдийн оролцоо, орон нутгийн туршлага” Д.Амарбаясгалан – Дэлхийн банкны засаглалын мэргэжил

15:10 – 15:35

“Авлигын эсрэг сайн туршлага: Иргэдийн бүлэг” Фархана Фердоус

15:35 – 15:50

“Авлигын эсрэг сайн туршлага: Нийгмийн даатгалын цахим үйлчилгээ” Г.Анар – Орхон аймгийн НД-ын хэлтсийн дарга

15:50 – 16:05

“Ил тод байдал: opendatalab.mn” Г.Батдорж – “Гэр, иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” ТББ-ын тэргүүн

16:05 – 16:20

“Хүн бүр авлигач биш” Г.Гантуяа – “Номадик контент”-ийг үүсгэн байгуулагч

16:20 – 16:35

“Иргэний үүрэг ба соёл” Д.Төмөрбаатар – Япон судлаач

16:35 – 16:40

“Иргэдийн хяналт” Б.Амарсайхан – Жүжигчин

16:40 – 16:55

Хэлэлцүүлэг

16:55 – 17:00

Хаалт (Дуучин A-Cool)