Монголын Үндэсний Сэргэн Мандлын намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Т.Ганболд нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.
Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.