Булган аймгийн Сайхан сумын Хулж багийн “Хонхор шанд” гэдэг газар 08 дугаар сарын 05-ны 23:00 цагийн орчимд автомашин шатаж, 2 хүн түлэгдэж бэртжээ. “Маяти” загварын ачааны автомашин шатаж, гал түймэрт 32, 34 настай хоёр эрэгтэй хүн түлэгдсэн байна.
Тус сумын мэргэжлийн ангийнхан галыг унтрааж, гэмтсэн хүмүүсийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.