Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг хүртэлх 110кВ-ын 5 тулгуур шон өчигдөр шөнө орсон хүчтэй аадар борооны улмаас унасан байна. Үүний улмаас Архангай, Өвөрхангай, Булган зэрэг аймаг тоггүй байна.
Гэнэтийн нөхцөл байдлаас үүдэж цахилгаан хязгаарласан болохыг албаныхан мэдээлж байгаа бөгөөд гэмтлийг яаралтай засварлахаар баг ажиллаж байгаа юм байна