Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр иргэдээс санал аваад дэмжигдвэл, бөхчүүдээс допингийн шинжилгээ авахгүй гэх мэдээллийг хийсэн.
Тэгвэл уг мэдээллийн дараа Улсын аварга О.Хангай “Хэрвээ энэ шийдвэр хэрэгжээд эхэлвэл адилхан хэрэглээд барилдахаас өөр арга байхгүй. Тиймээс эрүүл мэндээ бодоод барилдахаа болих замыг сонгох байхдаа” хэмээн өөрийн цахим хуудастаа бичсэн байна.